УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана
Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлэх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзан, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах юм.
Түүнчлэн Баянхонгор аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэдтэй уулзаж УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллан, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар аймгийн иргэдэд танилцуулах юм.
Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. УИХ-ын даргыг дагалдан Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0