Ахмадын баярын өдөр тохиож байна
🕔 2016/10/01 14:29

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулах болсон аж.
Монгол Улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан бий. Өнөөдрийн хөгжилд хүрэхэд ахмадуудын оруулсан хувь нэмэр асар их. Ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайн сайхныг хүсье.скачать dle 12.0