Cум, дүүргийн ИТХ-ын cонгуулийн сурталчилгаа эхэллээ
🕔 2016/10/01 14:54
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулть аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Тус сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ.
Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д заасны дагуу олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй явуулах эрхтэй. нэг нам, эвсэлд өдөрт 10 минут олгож байгаа аж.
Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 17-нд дуусгавар болно. Улмаар ирэх сарын 19-ны өдөр сонгууль болох юм.
Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны өдөр гардуулсан. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна.
скачать dle 12.0