Күнзийн хамгийн хүчирхэг 10 ишлэл

🕔 2016/09/28 15:08

 

Күнз (өрнөдөд Конфуци гэдэг) бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.

1. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

2. Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учирч болох хорлолоос өөрийгөө сэргийлж чадна.

3. Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг өөрөө мэдэхгүй байгаадаа харамсдаг.

4. Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг.

5. Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахууны тухай юугаа ч ярих вэ дээ.

6.Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

7. Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

8. Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй.

9. Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

10. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй.

скачать dle 12.0

Санал болгох