Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг саатуулжээ
🕔 2016/09/26 15:18
Өнгөрөгч долоо хоногт /2016.09.19-23/ аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1791 тээврийн хэрэгслийг шалгасан байна. Шалгалтаар 439 зөрчлийг илрүүлэн, зөрчилтэй 376 жолоочид бэлэн бус байдлаар 11 сая582 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулжээ. 9 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 24 жолоочийг илрүүлэн МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээг оногдуулсан байна.скачать dle 12.0