Улсаа нураах УИХ-ын бонус

🕔 2015/11/20 11:31

 

Хууль тогтоогчид бонус зарлалаа. Гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар зохицуулах боломжгүй учраас Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлах болж буй юм даг уу даа. Нэг ёсны гэр бүлийн хоёр насан туршдаа бие биендээ үнэнч явсныг урамшуулж буй бонус гэж байгаа. Бонус авахад тодорхой шалгуур хангах ёстой. Хамтран амьдарсан хоёр ахмадын нэг нь нас барж, нөгөө нь үлдэхэд Хамтын тэтгэвэр авах эрх үүснэ. Хосууд 15 ба түүнээс дээш жил хамтран амьдарсан байна. Өөрөөр хэлбэл, 14 жил хамтран амьдарсан бол Хамтын тэтгэвэр авах эрх үүсэхгүй. Энэ нь 60 хүрсэн эртэй 25 настай бүсгүй хамтран амьдарч хамтын тэтгэвэр авч болохгүй л гэсэн зохицуулалт юм шиг байгаа юм. Гэтэл хууль тогтоогчид хэнсэн билээ дээ. Анхны гэргийгээ залуу бүсгүйгээр сольж хамтын амьдралаа эхлүүлсэн нь цөөнгүй. АН-д ч бий, МАН-д ч бий. Жагсаалт гаргавал сунжирсан л юм болох биз. Тийм байтал, Хамтын тэтгэврийн тухай хуулийн зорилго бол насан туршдаа хамтдаа амьдарсан хосуудад төрөөс олгох урамшуулал болох юм гэхчлэн маазрах.

Гэтэл одоо Хамтын тэтгэврийн хуулийг хойш нь ухрааж таван жилээр хэрэглэнэ, үүнд 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай гээд УИХ-ын гишүүн А.Бакей даналзаж сууна. Хуулийг хойш ухрааж хэрэглэх саналаа татчихаж болдоггүй юм уу гэхэд "Үгүй ээ” гээд чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг авсан. Төсөв нь бөөн алдагдал, орж ирэх орлого нь мөрөөдлийн. Өр гэж толгойтой үснээс нь давчихсан.

Энэнийхээ оронд Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжихэд Нийгмийн даатгалын сан даах уу, цаашдаа ямар үр дагавар дагуулах вэ гэдгийг бодолцох ёстой байлтай. Сонгууль болж байна, ахмадуудын сэтгэлийг татаж чадвал дараа нь галав юүлсэн ч яах вэ гэдэг хандлагаар хандвал эцсийн горыг нь иргэд үүрнэ. Энэ хууль хэрэгжиж эхлэхэд зөвхөн нэг жилд 21 тэрбум төгрөг шаардаж байна. Сайд С.Эрдэнийн хэлсэнчлэн жил бүр тэтгэвэр авагчдын тоо өсч буй бол Нийгмийн даатгалын санд үзүүлэх ачаалал улам л өснө гэсэн үг. Ядахад, энэ хууль 5 жил ухарч хэрэгжинэ. Үүнд нийт 15 орчим тэрбум төгрөг шаардаж байна. Саяхан УИХ-аар 2016 оны төсвийн хуулийг батлахад ямар хэрүүл боллоо. Мөнгө байхгүй, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой гэж хэрэлдсээр 3.4 хувийн алдагдалтай төсөв баталсан. УИХ-ын дарга энэхүү төсвийг хөрсөн дээрээ буусан төсөв гэж тодорхойлсон байна билээ. Ямар юмных нь хөрсөн дээрээ буусан төсөв байх вэ дээ, алдагдал нь ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцэж байхад. Дээр нь төрийн зардлыг хумих Засгийн газрын бодлогыг УИХ хүлээж аваагүй. Хэдэн дэд сайд цомхотгож, дөрвөн агентлагийг хооронд нь нийлүүлж, байшинг нь зарахаар болж, шоу хийснээс өөрөөр ямар дэвшилттэй төсөв баталсан юм бэ. Сургууль, цэцэрлэгт 900 сая төгрөг төсөвлөчихгүй гороосон. Гэтэл одоо Хамтын тэтгэврийн хуулийг хойш нь ухрааж таван жилээр хэрэглэнэ, үүнд 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай гээд УИХ-ын гишүүн А.Бакей даналзаж сууна. Хуулийг хойш ухрааж хэрэглэх саналаа татчихаж болдоггүй юм уу гэхэд "Үгүй ээ” гээд чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг авсан. Төсөв нь бөөн алдагдал, орж ирэх орлого нь мөрөөдлийн. Өр гэж толгойтой үснээс нь давчихсан. Зөвхөн ирэх жил 850 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийг бондын зээлийн өрөнд өгнө. 2017 оноос энэ ачаалал улам өснө. Дээр нь Нийгмийн даатгалын сан өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Төр Нийгмийн даатгалын санд төлөх ёстой өрөө өгөхгүй явсаар 8.8 их наяд төгрөгт хүрч хүндэрсэн.

Энэ өрийг төлөх тухай яриа жил бүр УИХ дээр яригддаг. Гэвч явдаггүй. Засгийн газарт үүрэг өгөх юм болдог, бүтсэн юм нэгээхэн ч үгүй. 2016 оны төсөв ярихад мөнгөгүй гээд энэ тухай хэлэлцээгүй. Одоо тэгтэл ямар их мөнгөтэй, халгиж цалгисан баян орны шейхууд шиг аашилж байна вэ.

2016 оны төсөвтөө тодотгол хийгээд шаардлагатай хөрөнгийг суулгачихая ч гэж байх шиг. Мөнгө байхгүй гээд Хүүхдийн мөнгөө хүртэл алагчилж олгохоор болж, хуулиа баталчихаад, ичээч дээ. Аргагүй л дээ, хүүхэд сонгууль өгөх эрхгүй болохоор санал авахаа бодож, ахмадуудад хайр зарлаж буй санаатай юм байх даа.

Гэхдээ өнөөдөр өдөр шөнөгүй ажиллан сар бүр тогтмол НДШ төлж байгаа мянга, мянган залуус ард нь бийг битгий мартаарай. Ертөнцийн жамаар тэд ч бас тэтгэвэрт сууна. Тэр үед ядаж нэрийн дансандаа хуримтлалтай, түүнийгээ авах эрхийг нь хангаж өгөх үүрэг өнөөгийн хууль тогтоогч та бүхний гарт бий болохоос сонгуульд санал авахын тулд Хамтын тэтгэврийн хууль нэртэй хууль баталж, НДС-г улам эрсдэлд оруулах эрх байхгүй.

Хууль тогтоогчид оо та бүхний наад бонус эцсийн дүндээ улсаа л нураана шүү. Улс орноо хөгжүүлэх гэж УИХ-д сонгогдсон юм бол үндсэн ажлаа хийцгээ.

Гэр бүлийн нандин харилцааг хуулиар дамжуулж мөнгөөр угжих биш сэтгэлээр жолооддог юм.

Г.ХОРОЛ

Эх сурвалж: News.mn

скачать dle 12.0

Санал болгох