Дархан аймагт дахин СОНГУУЛЬ ЯВУУЛНА
Аймгийн ИТХ-ын сонгуулийг энэ жил анх удаа УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулсан. Түүнээс өмнө сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамт зохион байгуулдаг байлаа. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулсан аймгийн ИТХ-ын сонгуулиар нэлээд хэдэн газар маргаан үүссэн. Зарим намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан нь маргааны ихэнх хувийг эзэлж байгаа юм. Улмаар Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Сүхбаатар аймгийн зарим тойргуудад дахин сонгуулах явуулах шүүхийн шийдвэр гарчээ. Тус тойргуудад болох дахин сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-нд зохион байгуулах сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамт зохион байгуулахаар болсон байна. Тиймээс тус ажлыг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийгзохион байгуулах сонгуулийн хороододшилжүүлэн хариуцуулжээ.
Дахин сонгуулийн дүнгээр дээрх дөрвөн аймгийн Өмнөговиас бусдад нь олонхи, цөөнхийн байр солигдох магадлалтай юм байна. Аймгийн ИТХ-ын дахин сонгууль явуулах тойрогт амьдардаг иргэд сумынхаа ИТХ-ын сонгуульд саналаа өгөхөөс гадна дахин сонгуульд оролцож буй нэр дэвшигчид саналаа өгөх юм. Дээрх дөрвөн аймгийн аль хэсэг дахин сонгууль явуулахаар болсныг хүргэе.
ДАРХАН-УУЛ
Дархан сумын гурав, ес, 14, 15, 17, Шарын гол сумын 19, Хонгор сумын 20 дугаар тойрогт дахин сонгууль явуулахаар болоод байна.
Өмнөговь
Булган,
Номгон суманд дахин сонгууль явуулна. МАН-ын хоёр нэр дэвшигчийг
материал дутуу гэдэг шалтгаанаар хассан нь хууль зөрчсөн гэж шүүх
тогтоожээ.
ОРХОН
Тус аймгийн Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр 29 нэр дэвшигч дахин сонгуульд өрсөлдөхөөр болжээ.
СҮХБААТАР
Дарьганга сумын гуравдугаар
тойрогт дахин сонгууль явуулна. Тус тойрогт өнгөрсөн наймдугаар сарын
25-нд дахин сонгууль явуулахаар товоод байсан юм. Гэвч Сонгуулийн
ерөнхий хорооны салын дагуу хойшлуулсан. Сонгуулийн ерөнхий хороо
саналын хуудсыг хэвлүүлэн хүргүүлэх боломжгүй гэж үзэн дахин сонгуулийг
сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамтад нь явуулах санал гаргасныг тус
аймгийн сонгуулийн хороо хүлээж авсан юм.
С.ШИЙЛЭГТӨМӨР /АРДЫН ЭРХ сонин/