МАРГААШНААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ

🕔 2016/09/22 09:30

МАРГААШНААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ

 

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


Есдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун аймгуудын хойд хэсэг болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, 25-26-нд ихэнх нутгаар хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орно. Салхи 23-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 23-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.
УЦУОШГ
скачать dle 12.0

Санал болгох