“Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно
🕔 2016/09/22 09:03
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болголоо.Түүнчлэн өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгох шийдвэр гаргажээ. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна.скачать dle 12.0