ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОБГ-Т ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИН, БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
Аврах гал унтраах 54 дүгээр ангид 1, төв гал унтраах 22 дугаар ангид 2 авто машиныг хуваарилсан бол Шарын гол сумын гал унтраах 55 дугаар ангид нэг машиныг өгчээ. Шинээр ирсэн тусгай зориулалтын машинууд нь Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, БНСУ-уудад үйлдвэрлэгдсэн аж.
Тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт хүлээн авах нээлтийн үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Батбаяр хэлсэн үгэндээ "Дархан-Уул аймаг Монгол Улсын томоохон хотын нэг. Хүн ам ихээхэн суурьшдаг хөгжлийн хурдац өндөр байгаа үед аймгийн ард иргэдэд болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед түргэн шуурхай тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулахад том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдлээ” хэмээн онцоллоо. Р.Тунгалаг-Эрдэнэ