📅

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дарханчууд тэмдэглэн өнгөрүүллээ

🕔 2016/09/20 17:41

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дарханчууд тэмдэглэн өнгөрүүллээ

 

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дархан-Уул аймагт 9 дүгээр сарын 19-ний өдөр тэмдэглэлээ. Улс эх орны түүхэн замнал, өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд барилгын салбар, барилгачдын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.

Өнөөдрийн байдлаар2000 гаруй ААНБ, 32 мянган инженер техникийн ажилтан, 90 гаруй мянган ажилтан, энэ салбарынхныг нэгтгэсэн 200 гаруй холбоодтойгоор түүхт 90 жилийн их ойгоо угтаж байна.Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлсэн бөгөөд тэрээр их ойн баярын хүндэт индэр дээрээс "Дархан” хэмээхсайхан хотыг бүтээн байгуулахад барилгачдыноруулсан жинтэй хувь нэмрийг онцлон тэмдэглээд,ойн хүрээнд барилгачдынхааалдрыг мөнхлөх, ирээдүй хойч үедээ тэдний үйлс бүтээлийгтаниулах зорилгоор Дархан сумын 8, 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр тавигдсан авто замыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 88 дугаар тогтоолоор "Барилгачдын өргөн чөлөө" хэмээн нэрлэхээр болсон тухай баяртай мэдээг дуулгалаа.Ойн баярын үеэр Монгол улсын барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг салбарын болон аймаг орон нутгийн одон медалиар шагнан урамшуулсан юм. Тухайлбал, Монгол Улсын "Тэргүүний барилгачин” цол тэмдгээр 40 гаруй хүн, "Онц тээвэрчин” цол тэмдгээр нэг хүн, Дархан-Уул аймгийн "Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 20 хүн, "Найрамдлын Дархан” цол тэмдгээр 21 хүн тус тус энгэрээ мялаалаа.

MTA
скачать dle 12.0

Санал болгох