7006 хүн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоно

🕔 2016/09/20 12:38

7006 хүн  сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоно

 

Ирэх  сарын 19-нд Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Тэгвэл аймаг, дүүргийн сонгуулийн хороод Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу нэр дэвшигчдээ бүртгэж дуусаад байна.  Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

 Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29-ний дотор олгож дуусах ёстой юм. За харин нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх хуультай.

скачать dle 12.0

Санал болгох