Улаанаар урссан голын учрыг тогтоожээ
ОХУ-ын Байгаль орчны яамны тусгай комисс ""Норильский Никель” үйлдвэрээс улаан өнгийн бодис гол руу урссан болохыг тогтоолоо. Энэ сарын 5-ны өдөр тус бүс нутагт их хэмжээний аадар бороо орсон. Борооны ус бодис хадгалж байсан савыг дүүргэж, улмаар хальсан байна. Голын өнгө улаан болсон нь ямар нэгэн байгалийн хүчин зүйлтэй холбоогүй ” гэж мэдэгджээ.
Эрх баригчид гол бохирдуулсан "Норильский Никель” үйлдвэрийг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдэж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/content/read/473436.htm
скачать dle 12.0