“Харьд одсон” залуус эргэж ирэх хүсэлгүй байгаа нь энэ төрийн алдаа

🕔 2016/09/12 14:30

 

Бүхий л зүйлийг төрийн буруу болгон ойлгодог "бэлэнчлэх сэтгэлгээ” иргэдэд суужээ. Арга ч үгүй юм. Амттан авч идээрэй гэж хүүхдэд мөнгө өгч байгаатай яг адилхан зүйлийг төр хийгээд байгаа  болохоор. Харин гурван сая гаруйхан хүн амтай ч 70 сая гаруй малтай, хөл гишгих газаргүй болтлоо байгалийн баялагтай манай орны иргэдийг ийн ядуу байлгаж, өнгөөр хуурч, бэлэн мөнгөний хүүхэлдэй болгоно гэдэг "агуу тэнэглэлийн философи”  гэхээс өөр гарцгүй.

xopom-com-%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b3%d0%b0%d0%b7%d1%80%d1%8b%d0%bd-%d0%b7%d1%83%d1%80%d0%b3%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%83%d0%bb%d1%81-%d0%be%d1%80%d0%be%d0%bd-%d0%b1%d2%af%d1%80

Саяхны нэгэн судалгаагаар Монгол улсын хүн ам гурван сая гаруй, нийслэлд хүн амын 1 414,5 сая байхад, хүйсийн харьцаа эрэгтэйчүүд 47,76% эмэгтэйчүүд 52,24% байна. Харин энэ бол зөвхөн цаасан дээр хөврөн байдаг тоон үзүүлэлтүүд. Харь нутагт явсан хүн тоон дотор нь цохиж л яваа.

Улс орны хямрал, гэр бүлийн ядуурал, төрийн буруу бодлого шийдвэрийг харан сууж тэсэхгүй нь ажилтай орлоготой, амьдрал ахуйтай болохын тулд хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэн суусаар удаж байна.

Mongolia. Ulaan Bator. Gobi cachemere factory.

Төр ядуурахын хэрээр чадалтай, эрүүл саруул дээрээ хил давж хүний нутагт ажилласан шиг ажиллаж, авсан шиг авч амьдрахыг идэр залуус хүсэмжлэх болж. Арга ч үгүй боломж байгаа газар амьдрахыг хүсэхээс өөрөөр яах билээ. Гэхдээ тэд харь нутгийн соёл харь нутгийн хүмүүнд татагдан эх орноо умартах нь элбэг.

Идэр насны эх орноо нуруундаа үүрэх дараагийн ээлжийн залуус ийнхүү харь нутгийн хүн болж. Ингэхээр эх орон яах вэ? Энэ асуултанд хэн хариулах вэ.

download

Гэр бүлээ батлуулан өрх тусгаарлах хань олдохгүй гэж гомдоллох залуус олширч. Үе тэнгийнхэн нь хүний нутагт боол болоод олдохгүй болохоор тэр биз. Үүний үр дүнд эрлийзжээж уусах хэдхэн Монгол хүнийг алсдаа ямар бодлогоор удирдах вэ? Бидний үр хүүхдүүд хоёр орны хүмүүжлээр энд ч үгүй тэнд ч үгүй болон хүмүүжих нь ирээдүйд хэнд ашигтай вэ? Төрд гологдсон иргэдийн төвөггүй амьдрах "нутаггүй оромж” нь харийн орны боол болов уу.

Б.Цацрал

ugluu-logo-7-1



скачать dle 12.0

Санал болгох