“ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛ” Магистрийн хөтөлбөрийг санал болгож байна
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль нь Монгол улсад анх удаа "Олон нийттэй харилцах ажил” /PR/ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байна.
2016-2017 оны хичээлийн жилд "Олон нийттэй харилцах ажил”/PR/ мэргэжлээр тус сургуулийн харъяа Бизнесийн ахисан түвшний сургуульд магисртийн ангидаа элсэлт авч байгаа бөгөөд тус сургалтад аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудыг ажилтан, албан хаагчдаа хамруулахыг урьж байна.
Уг хөтөлбөрт байгууллагын олон нийттэй харилцах ажилтнаар ажиллаж байгаа болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн, ажлын байр хайгч бакалаврын зэрэгтэй төгсөгч хамрагдана.
Олон нийттэй харилцах ажлын магистрын хөтөлбөрийн зорилго: Коммуникацид суурилсан үйлдвэрлэл-үйлчилгээний салбарт ажиллах, бүтээлч, санаачилагч, олон талт харилцааны ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Олон нийттэй харилцах ажлын магистрын хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь уг мэргэжлийн онолын мэдлэг, арга зүй, технологийг эзэмшихийн зэрэгцээ аливаа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, зөв ухуулан сурталчлах, эерэг дүр төрхийг бий болгох, нэр хүндийг өсгөх, удирдлага болон хамт олон руу чиглэсэн эерэг, үр дүнтэй харилцааг бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, байгууллагын тулгамдсан асуудлыг тодорхойлох, хямралыг даван туулах олон нийтийн харилцааны төлөвлөгөөг боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ур чадвартай мэргэжилтэн болно.
Энэхүү хөтөлбөрийг нийгэмд хэрэгжүүлснээр
- Олон нийтийн харилцааны мэргэжлийн нэр хүнд өсөх
- Сургалт, судалгааны ажлын түвшинг дээшлэх
- Төгсөгчдийн чанар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэх
- Мэргэжилтний ур чадвар олон улсын түвшинд хүрэх зэрэг үр дүнд хүрнэ.