2012 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл хүүхдийн автобусыг туршилтаар явуулж байсан бол 2013-2014 оны хичээлийн жилд үйлчилгээг нь жигдрүүлж 3 чиглэлд тогтмол явуулдаг болгосон юм. Аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ жил ч мөн хүүхдийн автобусыг "Хөтөл” , "Мангирт”, "Ширээнуруу”, "Хабитат” гэсэн дөрвөн чиглэлд 9 дүгээр сарын 1 нээс явуулж эхэлсэн.
Төвөөс алслагдсан гэр хорооллын багийн хүүхдүүдийн сурах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, сурагчдыг болзошгүй аюул ослоос сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа уг ажлын үр дүнд 3 мянга гаруй хүүхэд өөрсдөд нь зориулсан тусгай автобусаар үйлчлүүлэх болмжтой болсон юм. Энэ жилээс автобусанд чиглүүлэгч багшийг ажилуулдаг болгосон нь шинэ санаачлага байлаа.