Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана

🕔 2016/09/01 09:42

Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана

 

Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан 31 дэх удаагийн зуны олимп өндөрлөж, 200 гаруй улс орны шилдэг тамирчид нутаг буцсан. 

 

Тэгвэл Хойд Солонгосын тамирчдын хувьд нутагтаа буцаж ирээд л хүндхэн сонголттой тулгарчээ.  Тус улсын залуу удирдагч Ким Жон Ун тамирчдаа Риод сойх үедээ  л хамгийн багадаа 17 медаль авчрах ёстой хэмээн сүрдүүлсэн байна. Гэвч эх орноосоо Рио руу мордсон 31 тамирчин хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл гээд нийтдээ долоон медальтайгаар нутагтаа ирсэн аж.  Улмаар тэд удирдагчийнхаа захисан медалийн тоог гүйцээж чадаагүй тул эдүгээ нүүрсний уурхайд ажиллаж  магадгүй болжээ. Ямартай ч, Ким Жон Уны тамирчнаа ийнхүү шийтгэх болсон нь Өмнөд Солонгосын тамирчид 21 медальтай эх орондоо ирсэнтэй холбоотой байх гэнэ.

Эх сурвалж: urlag.mn

 
скачать dle 12.0

Санал болгох