Хорих 445 дугаар ангийн хүмүүжигчдэд урлагийн тоглолтоор бэлэг барилаа

🕔 2016/09/01 09:54

Хорих 445 дугаар ангийн хүмүүжигчдэд урлагийн тоглолтоор бэлэг барилаа

 

Залуучууд театр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2016.08.31/ тус байгууллага нь Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албатай хамтран хорих 445 дугаар ангийн хүмүүжигчдэд урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харьяа хорих 445 дугаар ангид одоогийн байдлаар 200 орчим хүн хүмүүжиж байна. Энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байгуулагдсаны түүхт 95 жил, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй тул бичиг баримтжуулах, эмнэлгийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулах зэрэг хүмүүжигч нарт хандсан нийгмийн олон ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байгаа талаар тус байгууллагын нийгмийн ажилтан, дэслэгч Д.Бурмаа мэдээллээ.

Энэхүү арга хэмжээг Залуучууд театрын Хөгжмийн ангийн хамт олны санаачилгаар зохион явуулсан бөгөөд Үндэсний хөгжмийн оркестир, дуучдын хамт нийт 20 гаруй уран бүтээлчид оролцсон ажээ. Залуучууд театр нь ойн баярынхаа хүрээнд хүмүүнлэгийн олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, цус хандивлах аян, Шарилжгүй Дархан хөтөлбөр зэрэгт идэвхтэй оролцож, байгууллагынхаа орчныг мод тарих зэргээр тохижуулсан байна. Үүнээс гадна Батсүмбэрийн асрамжийн ахмадуудад уран бүтээлчид урлагийн тоглолтыг энэ оны хоёрдугаар сард өргөн барьсан бол тун удахгүй аймгийн Улаан загалмайн хороотой хамтран дээрх асрамжийн ахмадуудад дулаан хувцас, эд материалын тусламж үзүүлэхээс гадна дуу хуураар сэтгэлийн дэм өргөхөөр төлөвлөөд байна.

скачать dle 12.0

Санал болгох