2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлов

🕔 2016/08/29 15:20

2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлов

 

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн гаргадаг.

 

Монгол орны зуншлагын төлөв байдлыг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргахад нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь сайн, 35 орчим хувь нь гандуу, 5 хүрэхгүй хувь нь гантай байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл:

Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Төвшрүүлэх, Хайрхан, Хашаат, Хотонт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл сум, Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Рашаант, Сайхан сум, Говь-Алтай аймгийн Дарви сум, Говьсүмбэраймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Иххэт сум, Дундговь аймгийн Адаацаг сум, Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Сант сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум,  Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян сум, Төв аймгийн Баянхангай, Өндөрширээт, Эрдэнэсант сум,  Увс аймгийн Завхан, Малчин, Наранбулаг, Тариалан, Тэс сум, Ховд аймгийн Буянт, Дарви, Дөргөн, Зэрэг, Манхан, Мянгад, Ховд, Чандмань сум, Хэнтий аймгийн Дадал, Өмнөдэлгэр зэрэг 15 аймгийн 47 сумын нутагт бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлыг оновчтой зохион байгуулах;

-Иргэд дулаан хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг эртнээс бэлтгэх;

-Бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлэх, гэр орон, малын хашаа, хороо, байр сууцны дулаалга, нөмөр хаалтыг хийх, засч сэлбэхийг зөвлөж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

скачать dle 12.0

Санал болгох