Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийнэ

🕔 2016/08/25 10:45

Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийнэ

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан ”Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.  

Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг хэрхэх талаар санал боловсруулж, хяналт шалгалтыг 2016 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.скачать dle 12.0

Санал болгох