Риогийн олимпийн хамгийн эрэлхэг тамирчныг нэрлэлээ
🕔 2016/08/23 14:07
Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Риогийн олимпийн наадамд оролцсон тамирчдаас Эфиопын Фейис Лилесаг хамгийн эрэлхэг тамирчин хэмээн онцлоод байна. Марафонд аман хүзүүдэж, мөнгөн медалийн эзэн болсон энэ тамирчин барианд орохынхоо өмнө хоёр гараа хэд хэдэн удаа зөрүүлсэн юм. Энэ нь түүний эх орон Эфиопийн төр засгийн бодлогын эсэргүүцсэн үйлдэл ажээ.
Эфиопийн төр засаг нийслэлийнхээ хүрээг тэлэхээр шийдэхдээ оромо үндэстний олон зуун жилийн турш нутаглан, амьдарч ирсэн газрыг авахыг санаархсан гэнэ. Үүний эсрэг оромо үндэстнүүд тэмцэл өрнүүлж, энэ тэмцлийн хөлд 1000 гаруй хүний амь үрэгдээд байгаа юм байна.
"Хэрвээ би эх орондоо очвол намайг хөнөөчих байх” хэмээн Лилеса өгүүлсэн байна. Оромо үндэстэн Лилесагийн хамаатан саднуудаас хэд хэдэн хүнийг Эфиопт баривчлан хориод байгаа гэнэ.
Р.Гэгээ
скачать dle 12.0