Иргэд дараах асуудалд хариулт авч, шийдвэрлүүлэхийг хүсч байна
Иргэдийн дуу хоолой болсон ИТХ-ын төлөөлөгчид зарим нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдтэй уулзаж буй. Гэсэн ч сонгогдсон хэсгийнхээ бүх иргэдтэй уулзаж чадахгүй байгаа. иргэд болон сум орон нутагтаа хийж буй ажлуудыг иргэд сайшаан магтаж байгаа ч үүний хажуугаар орхигдоод буй зарим нэг зүйлийг ажил хэрэг болгохыг хүсэн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад хандан иргэд дараах асуултад хариулт авч, шийдвэрлүүлэхийг хүсч байна.
Тухайлбал, иргэн Г.Болор "Хээтэйгийн голын замаар 4-2 дугаар байрны урдах зам талбайг янзлаад өгдөг СӨХ, ИТХ гэх мэт хүмүүс байдаг үгүйг мэдэхгүй юм. Хэрвээ байдаг бол хэзээ хийх вэ. Хэн хийх вэ” гэсэн бол иргэн Д.Энхболд "15-р сургуулийн эргэн тойрон архидалт, бар, караоке, дуулах хашгирах хэрээс хэтэрч хүүхэд багачуудын хүмүүжил эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөөр удаж байна, таван багаас гарсан нэр дэвшигч нь юу хийж байна, Хариулт авъя” гэжээ. Тэгвэл иргэн О.Энхсувд "Завсрын замуудыг нэг янзалчихвал сайн л байна. Засаж байна гээд нөгөөхийг нь авах юмгүй болгочих юм тэр шугам энэ тэр сольсон газрууд нь бас жаахан аятайхан янзалчих хэрэгтэй байна. Гамшиг болгочихоод тэр чигээрээ алга больдогоо болих юмсан даа” гэсэн бол иргэн В.Мягмарбадам "та нар энэ замуудыг нэг сайн уламжилаад, нөхөөдхөөч” гэв. Мөн иргэн Л.Галтмаа "Багуудаас сонгогдсон төлөөлөгчид юм хийгээд л байх юм, Өнгөтөөс сонгогдсон хүн сурагтай юу” гэсэн бол иргэн П.Болор "Энэ олон улсын худалдааны төвийн нийтийн эзэмшилын талбай дээр нэг гарц хаасан том түц тавчихсан байх юм. Энэ хотод эзэн байна уу, тэнд осол гарахад бэлэн байна үүнд хурдан арга хэмжээ авмаар байна” гэжээ.Д.Батсүрэн