Хэвлэл мэдээллийнхний сууж явсан автобус руу чулуу шиджээ

🕔 2016/08/10 13:35

Хэвлэл мэдээллийнхний сууж явсан автобус руу чулуу шиджээ

 

Риогийн Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хооронд хэвлэл мэдээллийнхийг тээвэрлэж явсан автобус руу өчигдөр орой чулуу шидсэний улмаас хоёр цонх нь хагарчээ. Үүнээс болж автобусанд сууж явсан хүмүүсийн зарим нь шилэнд хөнгөн зүсэгдсэн байна. Уг автобус нь хоккейн Деодоро цэнгэлдэх хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн төв рүү явж байжээ. "Гэнэт тас няс хийх чимээ сонсогдож, автобусны цонх хагарсан” хэмээн Их Британийн гэрэл зурагчин ярьжээ. Одоогоор автобус руу чулуу шидсэн этгээдийг олоогүй байгаа гэнэ.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох