Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бээр Дархан-Уул аймаг дахь Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийд, нийт сүсэгтэн олны хүсэлт, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэмжлэгээр Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийг тодруулан таньжээ. Энэ нь Дархан хот байгуулагдсан цагаас хойш түүхэн үйл явдал болоод байгаа юм. Иймд 2016 оны 08 дугаар сарын 11-нд Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийн Хувилгаанаа арслант сэнтийд залах ёслолын арга хэмжээг зохион явуулахаар болжээ. Ёслолын арга хэмжээ 2016 оны наймдугаар сарын 11-нд 09.00 цагт Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдэд хувилгаан лам ирсэнээр эхлэх аж. Сүсэгтэн олон та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Д.Од
скачать dle 12.0