Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ
🕔 2015/11/10 12:53
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж Гал үндэстэн холбооны удирдагч Ц.Мөнхбаяр суллагдсан.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт суллагдсаныхаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэхээр болсон байна. Тэрбээр энэ тухайгаа "Захиалгат хэрэгт холбогдуулах гэж байдаг даа. Бид нарыг алдаа гаргасан дээр далимдуулаад эрх мэдэлтнүүд хуулийг зөрчиж, гэрч нарыг дарамталж дээрэмчин, тонуулчин, хулгайч, онц ноцтой гэмт хэрэгтнүүд болгож, гүтгэсэн.
Энэ бүх нэрээ цэвэрлүүлэх гэж нэхэмжлэх гаргасан” гэжээ. Түүнд, өнгөрсөн онд төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээсэн гэсэн шалтгаанаар долоон жилийн ял өгсөн билээ.
Т.Болормаа
скачать dle 12.0