Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 4 зүйлээр чиглэл өгөв

🕔 2016/07/08 10:36

МАН-ын дарга М.Энхболд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжиллаа. Ерөнхийлөгч өөрийн биеэр Ж.Эрдэнэбаттай уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн давхар дээлийн талаар сануулж, давхар дээлгүй байх тухай хууль батлуулна гэдгээ хэллээ. Мөн улс орны эдийн засгийн хүндрэл болон олон улсын томоохон уулзалт болох үеэр томилогдож байгаа учраас хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэдгийг сануулж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдвол анхаарч ажиллах хэрэгтэй гурван зүйлийг онцолж хэллээ. 

Нэгд, Иргэн бүрээ ажилттай байлгах анхаарч ажиллах хэрэгтэй. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хүсье.  

Хоёрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг анхаарах хэрэгтэй. Хуульд заасан 25-аас дээш ажилтантай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажиллууна гэдэг заалтыг мөрдөж ажиллах хэрэгтэй. Хүн, нийгэм руугээ хандсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гуравт, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг багасгахгүй байхад анхаарах хэрэгтэй. Энэ сангаар дамжиж орон нутгийн хөгжил, хүн ам нь ажлын байртай байх нөхцөл бүрддэг. Энэ асуудалд Засгийн газар байнга анхаарч ажиллах хэрэгтэй.

Дөрөвт, "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлыг Засгийн газар, УИХ нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Улсын эрх ашигт нийцүүлэн өргөн хүрээнд ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй байна. "Эрдэнэт"-д ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирч болохгүй. Тиймээс эдгээр асуудалд анхаарч ажиллахыг хүсмээр байна.

Буруу хийсэн алхам бүр чинь ард түмний ой санамжид үлдэнэ. Тиймээс ард түмнийхээ эрх ашгийг бодож, ёс зүйтэй хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Эрх баригчид ч өөрлөгдсөн нь шийдэх асуудал үлдсэн гэдгийг санаж явах хэрэгтэй. Асуудал шийдэх гол хүн нь Ерөнхий сайд шүү. Миний хувьд өнөөдөртөө багтаж Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүний материалтай танилцаж, маргааш УИХ дээр Ерөнхий сайдыг томилох ёстой гэж бодож байна” гэлээ. 

 

скачать dle 12.0

Санал болгох