Б.Булганыг юуны БАРЬЦААНД шоронд байлгаад байна вэ?
Сонгууль болоод өнгөрлөө. С.Зориг агсны эхнэрийг баривчилж хорьсон асуудал шийдэгдсэнгүй. Хэрэг юу болов, яаж шийдэгдэхээр байна. Эсвэл улстөрчдийн шоу байсан уу. Найман сар шахам хоригдсон Б.Булганы биеийн байдал ямар байгаа вэ гэдэгт мэдээлэл алга. Хэрэгт холбогдуулж гурван хүнийг барьсан талаар ч тодорхойгүй. Ялсан, ялагдсан намууд ч, УИХ, Засгийн газар ч шат шатандаа ажлаа цэгцлэх гэсээр хэсэгтээ чимээгүй байх бололтой. Хууль, хяналтын байгууллагууд ч таг чиг болчихож.
Энэ талаар мэдэхээр холбогдох байгууллагуудад хандахад шинэ томилгоо, халаа сэлгээ хүлээн дагжсан хүмүүс ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав . Өнөөдрийг хүртэл Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд хорьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй, өмгөөлөгчийг нь ч тэр бүр оруулдаггүй нь хэвээр байна. Энэ хооронд түүний эрх зөрчигдсөн байж болзошгүй, эрүүдэн шүүсэн байж магадгүй гэсэн хэвлэлийн мэдээлэл, ээж Д.Байгалмаагийнх нь гомдлын мөрөөр УИХ дахь Өргөдлийн байнгын хороо холбогдох байгууллагынхнаас тайлбар шаардаж, Хүний эрхийн комисс шалгалт хийсэн. Ингэхдээ Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж "Б.Булганы эрх зөрчигдсөн байж магадгүй, зөрчигдөөгүй ч байж магадгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаа, прокурорын байгууллагууд "Тэнд гарсан алдааг зассан” гэдгээс өөр тайлбар хийгээгүй. Мөн түүний биеийн байдал муудсан тул Зайсан дахь Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан ч тун удалгүй Төв аймаг руу шилжүүлсэн байсан юм. Б.Булгантай холбогдуулж хэн юу ярьсныг тоймлое.
Д.Байгалмаа /Б.Булганы ээж/:
БАЙНГЫН ГЭРЭЛТЭЙ НӨХЦӨЛД ХОРЬЖ БАЙНА
Эргэлт оруулахгүй, ээжийг нь ч уулзуулахгүй байгааг ойлгохгүй юм. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ. Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй.
/Эх сурвалж: Зууны мэдээ/
Ж.Бямбадорж /ХЭҮК-ын дарга/:
АЙХТАР ЮМ ҮГҮЙ Ч ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ БИШ
-Ирсэн гомдлын дагуу ажиллалаа. Мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ сонин, хэвлэлээр гарсан шиг айхтар юм байхгүй ч ор үндэсгүй зүйл бас биш юм байна лээ.
/Хэвлэлд өгсөн ярилцлагаас/
Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн асан/: Б.БУЛГАНЫХОРИГДОЖ БУЙ ОРЧНЫГ ХАРААД БИ ШУУДЦОЧИРДСОН
-Төв аймгийн хорих бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэг хорих биш болчихож. Дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг байх гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн өөр байгууллагын харъяаны обьект болчихож. Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгдээрээ эрэгтэй. Тийм нөхцөлд ганц эмэгтэйг хорьжээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байхад Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ. Өөрөөр хэлбэл тэр хүн хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байна. Ном сонин, ариун цэврийн хэрэглэл оруулдаггүй гэж байна. Хүний эрхэмсэг оршихуйг үнэхээр дордуулсан нөхцөл, залхаан цээрлүүлэх хэлбэр ажиглагдаж байна. Үүнийг хараад би үнэхээр цочирдсон.
/Эх сурвалж: Өдрийн сонин/
Т.Эрдэнэбилэгт /УИХ-ын гишүүн асан, С.Зориг агсны амиа алдсан хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан/: ХЭН НЭГНИЙЗАХИАЛГААР ХОРЬСОН ЮМ БИШ БАЙГАА
- Б.Булганы барив баривчилдаг баасан гаригт нь анх сонсчихоод хэргийг илрүүлэхэд ахиц гарсан юм болов уу, тийм байгаасай гэж бодсон. Хугацаа явж байна. Гэхдээ цаашдын үйл явдлыг харж байж хэлэхээс таах аргагүй. Эсвэл түүнийг хэн нэгний захиалгаар хорьсон юм биш байгаа. Түүнээс хэн нэгэн улс төрийн хонжоо хайж байх вий. Тухайн үед Б.Булганыг хайрлаж өрөвддөг, хамгаалж өмгөөлдөг хүн олон байсан. Гэтэл өнөөдөр ийм юмгүй болсон хүнийг хориулж шоудаж байгаа юм биш байгаа. Манай өвөө дээр тухайн үед нам нь ЗХУКН-д долигонож өөрийгөө цэвэрлэх гэж хамаг юмаа овоолсон. Түүгээр ч зогсохгүй 23 жилийн турш үйл тамыг нь цайлгаж эцэст нь зүгээр алаад хаясан шиг энэ удаа ядарсан нэг эмэгтэй дээр 17 жил хуримтлагдсан хэрэгтэй, хэрэггүй юмаа овоолох гэж буй юм биш биз. Бас үүгээр өөр өрсөлдөгч рүүгээ дарамт чиглүүлье гэж байгаа бол маш эвгүй. Надад, ийм л бодол төрж байна. Гэтэл төрийн нэрийг ашиглаж хүний аминд хүрдэг, гэм зэмгүй иргэдээ хороодог байсан явдлыг төрийн нууц гэх зохиомол шалтаг тавиад өдий болтол шалгахгүй л байгаа шүү дээ. Аль, аль намынх нь амлалт бий шүү дээ. Гэхдээ Булганыг яагаад баривчлах болов гэдэгт хүмүүсийн олонх нь үл итгэсэн байдалтай байна.
/Хэвлэлд өгсөн ярилцлагаас/
Л.Эрдэнэтуул: Б.БУЛГАНЫГ ЯАХ ГЭЖ БАРИВЧЛАВГЭДЭГ АСУУЛТ ЗҮЙ ЁСООР ГАРНА
-Ганц Б.Булганаар ч хязгаарлахгүй хүнийг учир битүүлгээр асуух, байцаах, ам хэлийг нь ямар нэгэн байдлаар үдэх явдал байгаа юм шиг байна лээ. Ямар нэг зүйлийн логик гаргалгааг хардаг, учир холбогдлыг анзаарч ажигладаг хүмүүсийн хувьд би дүгнэлт гаргах гэж оролдсон. Тэгвэл, Б.Булганыг яах гэж баривчлав гэдэг асуулт зүй ёсоор гарна. Энд буруу ташаа мэдээлэл өгсөн гэдэг ч юм уу, ийм асуудал их гарч байна.Эхлээд логикийн хувьд аваад үзэхэд, энд С.Зоригийн амь насыг хохироосон аллагын хэрэг илэрсэн гэж үзэх ямар үндэслэл байна вэ. Илэрлээ, жинхэнэ алуурчин олдлоо гэхэд нэгдүгээрт, хөдлөшгүй баримтаар тотоогдсон асуудал байж болно. Хоёрдугаарт, гарцаагүй тэр үйлдлийн гэрч болсон хүн, тухайлбал Булганы зүгээс алуучрдыг өөрийн биеэр таньсан, тэд хэргээ хүлээн зөвшөөрсөн, түүнийг гэрчийн мэдүүлгээр баталгаажуулсан үндэслэл байх учиртай. Энэ хоёр байна уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Ийм зүйлүүд байлаа гэж бодоход итгэлтэй үндэслэл тун бага.
/Эх сурвалж: Polit.mn/
Үйл явдлын эргэн тойронд хүмүүсийн хэвлэлд илэрхийлсэн байр суурь, олон нийтэд цацагдсан
мэдээлэлиймэрхүү. Энэ бүхний эцэст сонгуулийн өмнө аймшигт хэргийн талаар бодит
мэдээллийг ил болгоно,алуурчныг олон нийтэд зарлана гэсэн мэдээллүүд цацагдаж байв.
Тэгвэл сонгууль дууслаа, шийдвэрлэсэнгүй.Ямар нэг сонгуультай заавал холбож үзэх ёстой
юм бол ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээх үү.Ямартай ч өнөөдөр
ардчиллын удирдагч С.Зориг агсны анд нөхөд, хамтран зүтгэгчдийн тэргүүлсэн
АН эрхбарьж байх үед эхлүүлсэн энэ үйл хэрэг, эхнэрийг нь баривчилж хорьсон
тусгай ажиллагаа хүссэн ч хүсээгүй ч МАН-ын бүрэн мэдэлд шилжиж байна.
Хууль, хүчний байгууллагууд ч ялсан намын дохио зангаагаар ажилладагбохир
жишиг манайд бий. Тиймээс хэзээ, хэрхэн яаж шийдэх бол гэсэн хүлээлтээс илүү
Б.Булганыг юуныбарьцаанд шоронд байлгаад байна вэ гэдэг асуулт хариу нэхэж байна.
Ч.ҮЛ-ОЛДОХ Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин