Богино хугацаанд харвин, гэдсээр тураах арга
Илүүдэл харвин, гэдэстэй байх нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ямар ч хүнийг таагүй харагдуулдаг шүү дээ. Зөвхөн энэ хэсгээрээ турахыг хүсдэг хүн ч олон байдаг. Тэгвэл доорх орцуудыг ашиглан гайхалтай үр дүнд хүрч болох юм.
Цагаан гаа болон нимбэгний байгалийн найрлага, бүтцэнд өөх тосыг задлах, хайлуулах, бохирдлыг цэвэрлэхээс гадна олон тэрлийн эрлэс баялаг агуулагддаг ач тустай бүтээгдэхүүнүүд юм.
Уг бэлдмэлийг хийхэд хэрэглэгдэх зүйлс:
1. Цагаан гаа - 200гр
2. Нимбэг- 1 ширхэг
3. Ус -1,5л
Хийх арга:
Усыг буцалгана. Цагаан гааг нимгэн хавтгай хэрчинэ.
Ингээд буцалсан усандаа цагаан гааг хийж маш зөөлөн гал дээр 15 минут зөөлөн буцалгана. Үүний дараа галаас гаргаж сайтар хөргөнө.
Хөрсний дараа нимбэгний шүүсийг шахаж хийгээд сайтар хутгаарай. Ингээд энэхүү шүүсийг өдөр бүр ууна. Өглөө, өдөр орой тааваараа уугаарай. Өдөр бүр дээрх аргаар хийж ууна. өөрийн илүүдэл жингээс хамаарч 10-21 хоног тасралтгүй уугаад үзээрэй. Хоол идэхээс 1 цагийн өмнө мөн хоол идсэний дараа 1 цагийн зайтай ууна.
Энэхүү цагаан гаа, нимбэгний шүүстэй ундаа нь цусны эргэлтийг тогтворжуулж, өөх хайлуулах, гэдэс дотрыг цэвэрлэх, хавдрын эрсдэлийг бууруулах хөгшрөлтийг удаашруулах гээд олон талын үр дүнтэй шүү. Зөв бэлтгээд тууштай, тасралтгүй уувал танд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж:http://www.1000jor.mn/