Бүх нийтээр мод тарих өдөр ирэх лхагва гаргаас эхэлнэ
🕔 2023/10/03 16:20
Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 2023 оны аравдугаар сарын 04-16-ны хооронд зохион байгуулна.
Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.
Та бүхэн доорх QR кодыг уншуулан Нийслэлийн хэмжээнд мод тарих байршлуудын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.Тэрбум мод-Таны тарих нэг модноос эхэлнэ.
скачать dle 12.0