Онцлох сурвалжлага: Монголд архи, согтууруулах ундааны хэрэглээ буурлаа
🕔 2023/09/27 16:30
Монголчууд согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100 мянган хүнд дэлхийн 35 байхад Монгол Улсад 123.2 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилд 4000-4500хүн эндэж байна. Мөн гарч буй гэмт хэргийн 60-70, нийт гэмтлийн 10-12 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэжээ. Үүнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 тоот зарлиг гарсан. Энэ зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-аар 2022 оны долдугаар сард "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай", Онцгой албан татварын тухай хууль, Засгийн газрын сангийн тухай хууль гэсэн дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулснаар энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байна. Ерөнхийлөгчийн 43 тоот зарлиг, дагалдах хуулиудад орсон өөрчлөлтийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЕТГ-аас танилцууллаа.