“Байгальд ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ

🕔 2023/09/20 14:41

“Байгальд ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг “Өргөсгүй тор” уриан дор анх удаа зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд байгаль, зэрлэг амьтдын онгон төрх байдлыг харуулсан зургуудаас гадна тэдгээрт хүнээс шалтгаалсан ямар сөрөг нөлөө байгааг илэрхийлсэн зургуудыг дэлгэх юм. 
Энэхүү үзэсгэлэнг АНУ-ын Денвэр амьтны хүрээлэнгийн “Байгаль Хамгаалалд Эмэгтэйчүүд” шагналын хүрээнд санаачилжээ.
“Байгальд ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн 2023 оны есдүгээр сарын 24-25-нд Сүхбаатарын талбайд, есдүгээр сарын 27-29-нд "Туушин" зочид буудлын IV давхарт "Сүлд танхим"-д болно. 
скачать dle 12.0

Санал болгох