Ц.УРАНЧИМЭГ: Идлэг шонхор шувууны экологийн үнэлгээ нь 26 сая төгрөг

🕔 2023/09/04 19:22

         
БОАЖЯ-наас Богдхан дархан цаазат газарт ашиглалтын бус газар олголтыг цуцалсан тухай, ан агнуурын хуваарилалт, хэрэгжилт болон үерийн дараах хяналт, шалгалтын дүгнэлтийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг мэдээлэл өглөө.
                Тэрбээр “2023 онд Архангай аймагт арван толгой янгир, Орхон, Төв, Хэнтий, Архангай  аймагт 40 толгой халиу буга, Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт 930 толгой монгол таврагийг сэргээн нутагшуулаад байна. Мөн загасны үржүүлгийн ажил хийгдэж байгаа. Мөн Монгол Улсын засгийн газраас арван жилийн дараа амьтны экологийн  эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон. Ан амьтан барих зөвшөөрлийн хууль шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор ан амьтны зөвшөөрлүүд орон нутаг руу шилжсэн байгаа.  Тусгай зориулалтын анг дуудлага худалдаагаар зохион байгуулна. Энэ жил тусгай зориулалтаар ангах, барих  тогтоолоор угалз 93, тэх 160, халиу буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэлх тоо толгойг ангуулна. Мөн тул загас 600 хүртэлх тоо толгойг барьж, буцааж тавих, бусад загас 4000 хүртэлх тоо толгойг бариулах Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тусгай зориулалтын анг аймгийн Засаг дарга дуудлага худалдаагаар зохион байгуулна. Энэ жилийн тусгай зориулалтын анг дуудлага худалдаагаар зохион байгуулж байгаатай холбоотойгоор орон нутгийн төсөвт 3.1 тэрбум төгрөг цугларсан.Монгол Улсын нутаг дэвсгэрийн 36 хувьд идлэг шонхор шувуу тархсан байдаг. Үүний 12 зүйлийн голомтод нутагт байдаг.  Ялангуяа Монгол Улсын 12 аймагт идлэг шонхор шувуу тархан амьдардаг. Судалгаагаар 10380 тоо толгой идлэг шонхор шувууны нөөцтэй. Манай улсад идлэг шонхор шувууны 350 хүртэлх тоо толгойг ашиглах боломжтой. Идлэг шонхор шувууг зөвхөн хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр дээд түвшний албан тушаалтад соёлын зориулалтаар буюу бэлэглэх журмаар бариулах эрхийг 2023 оны 264 дүгээр тогтоолоор 350 тоо толгой эдлэг шонхор шувууны тоог тогтоосон. Нэг идлэг шонхор шувууны экологийн үнэ 26 саяар үнэлдэг. Байгалийн нөөцийг нөхөгддөг, нөхөгддөггүй гэж хуваадаг. Улсын тэмдэгтийн 1.3 сая төгрөгийг төлдөг.  Энэ шувуу манай улсад элбэг боловч бусад улсуудад ховор шувуу юм. Үржлийн үедээ Монголд нүүдэллэн ирдэг тул манай улсад элбэг. Дэд бүтэц, өндөр хүчдэлийн шонгийн моднуудын улмаас жил бүр 800-2000идлэг шонхор шувуу үхдэг. Иймд Эрчим хүчний яамны Стандартын албатай хамтран стандартаа шинэчилсэн. Амьтанд ээлтэй шонгийн моднууд барьдаг болно. Гэвч шувуу үхсээр байна. Одоогоор найман аймгийн шонгийн моднуудыг шинэчилсэн" гэв.
скачать dle 12.0

Санал болгох