Хаан оцон шувууд мөхлийн ирмэгт тулжээ

🕔 2023/08/28 14:41

Өмнөд туйлд мөсний зузаан хамгийн доод түвшинд хүрч нимгэрсний улмаас хаан оцон шувууд үржихээ больсныг эрдэмтэд олж тогтоожээ.
“Communications Earth & Environment” сэтгүүлд бичсэнээр, судалгааны үр дүнг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр үндэслэж, гаргажээ. Гэрэл зургуудаас үзвэл Өмнөд туйлын тэнгисийн мөсний хэмжээ мэдэгдэхүйц багассан ба үүний улмаас хаан оцон шувуудын таван сүргийн дөрөвт сөрөг нөлөө илэрчээ. Энэ төрлийн оцон шувуу хуурай газар бус, тэнгисийн мөсөн дээр үрждэг байна. Хэрэв энэ үзэгдэл энэ эрчээрээ үргэлжилбэл энэ зууны эцэс гэхэд хаан оцон шувуудын 90 гаруй хувь устаж үгүй болох эрсдэл буйг эрдэмтэд сэрэмжлүүлжээ.
скачать dle 12.0

Санал болгох