Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хүрээнд нийт 34,7 тонн шатахуунтай автомашин, ёмкост чиргүүлийг татан гаргажээ

🕔 2023/08/21 17:36

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хүрээнд нийт 34,7 тонн шатахуунтай автомашин, ёмкост чиргүүлийг татан гаргаад байна. 
Энэ ажил 1985 онд живсэн, 309 тн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг 16 метрийн гүнээс 2021 онд татан гаргасанаар эхэлж байв. 
 
2023 онд 
 
Нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор. 
 
Марааны булангийн эргээс 2,5 км зайтай газар, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн ЗИЛ-130 автомашиныг чиргүүлийн хамт.
 
Жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашиныг татан гаргасан юм.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгаад байна. 
 
ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид татан гаргах ажиллагаанд оролцож байна.
Татан гаргах ажиллагаанд ашиглаж буй үндсэн тоног төхөөрөмжийг монгол эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээсэн.
Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 74% ийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалах ажил үргэлжилж байна.
 
 
 
 
сонин mn
 
сонин mn
 
сонин mn
 
 
сонин mn
 
сонин mn
 
сонин mn
скачать dle 12.0

Санал болгох