Нийслэлд 1642 барилгын эрхийг цуцална
Тодруулбал Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилгын талаар, НГЗБА-наас нийслэл дэх үерийн эрсдэлтэй айлуудын байршил, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэсэн газар, үерийн эрсдэлтэй 86 байршлын судалгааны дүн, “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлаар мэдээлэл хийж байна.
Түүний өгсөн мэдээллээс ишлэн хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
- Бид судалгаа, шинжлэх ухааны тооцоолол дээр суурилж ажлаа хийж байна. Яг одоогоор 2294852 га талбай барилга байгууламжийн санд бүртгэлтэй байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 1642 барилга баригдвал машин зөрөх битгий хэл хүн явах ч зайгүй болно. Тиймээс 2016 он хүртэлх төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож байна.
- Нийт 1642 барилгын 40 хувь нь Их тойрууд байна. Яармагийг одоо л засаж авахгүй бол БЗД-ийн 26 дугаар хороо шиг болно.
- Барилгын тухай хуульд зааснаар барилга 70 хувь, ногоон байгууламж 30 хувь хэмээдэг. Олон нийтийн "цементэн ширэнгэн ой" гээд байдаг БЗД-ийн 26-р хороо энэ хууль зөрчөөгүй.
- Нийслэлийг аймаг, сумдын бүтцээр хөгжүүлэх хуулиа өөрчилье гэж олон удаа үзсэн.
- Нийслэлийн багц хуулиа энэ намрын чуулганаар батлахгүй бол энэ их уур бухимдал, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрнэ.
- Миний бие 2022 онд ажлаа аваад хотын Мастер төлөвлөгөөг батлуулах ажлыг эхлүүлсэн ба сая зургаадугаар сард батлаад л гурван хоногийн дараа эхний үер болж дараагийнх ар араасаа үргэлжилсэн.
- 1970-1990 оноос үерээс хамгаалах инженерийн байгууламжийг эрчтэй хийсэн, түүнээс хойш бараг ажил яваагүй юм байна. Хот мөнгөгүйдээ биш юм. Байгаль орчны яамны багцад гуу жалга хамгаалах маш олон төсөл хэрэгжиж байгаа. Яамдад хэрэгжиж байгаа эрхүүдээ бид буцааж авах ёстой юм байгаа юм. БОАЖЯ-нд үүнийг хариуцсан ганцхан мэргэжилтэн байна. Харин нийслэл хотод Байгаль орчны газар, холбогдох бүх талын мэргэжилтнүүд бий. Жишээ нь Нийслэлд нийтийн тээврийн жолоочоо сонгох эрхгүй. БШУЯ, ХНХЯ-наас томилдог. Ийм сонин тогтолцоотой.
- Ер нь цаашдаа ухаалаг төлөвлөлт рүү явах чиглэл барина. Тиймээс хуулиа өөрчилье. Болохоо байхаар л Хот руу чихдэг байдлаа халах цаг болсон. Утгагүй зүйлд зарцуулдаг мөнгө, санхүүжилт бий шүү. Тэдгээрийг холбож зангидах, хэрэгтэй зүйлд зарцуулах механизм дутаад байна.
- Өндөр эрсдэлтэй 20 газарт автомат мэдрэгч бүхий систем байршуулснаар үер болохоос өмнө дохиолол өгнө.
- Системтэй өөрчилье гэвэл сууриар нь өөрчлөх ёстой. Хуулиа өөрчилье. Хот өөрөө бие даасан чадалтай эдийн засагтай байх ёстой. Тэгж байж хүнээс хариуцлага нэхэх ёстой шүү.