Олон улсын Улаан загалмайн хороотой цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
🕔 2023/08/15 13:07
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Олон улсын Улаан загалмайн хороо Бээжин дэх Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын дэд захирал Борис Келечевичийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсын Засгийн газар ОУУЗХ-той хөгжүүлж буй хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг онцоллоо. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний хэрэгжилтийг үнэлэх судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн юм. Харин бүсийн дэд захирал Б.Келечевич Монгол Улсын Засгийн газар болон Улаан загалмай нийгэмлэгтэй ойр ажиллаж ирснийг сайшаав.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0