Хүчиндүүлсэн бүсгүйд ял өгчээ
🕔 2016/06/14 16:16
Катарын шүүх хүчиндүүлсэн хэмээн цагдаад гомдол гаргасан Голландын иргэн бүсгүйг гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсонд буруутгажээ.
Шүүх Лаура бүсгүйг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэж, 800 доллараар торгосон байна. Тэрбээр хүчингийн хэргийн золиос болсноо мэдэгдсэн гуравдугаар сараас хойш хоригдож байсан юм. Тус улсын хуулиар гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орохыг хориглодог аж.
Хууль сахиулагчид хэргийн эзнийг мөн барьсан бөгөөд түүнд гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсных нь төлөө 100, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн 40 удаа ташуурдуулах ял оноосон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0