БНХАУ, АНУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч нар уулзжээ

🕔 2023/07/17 11:52

БЭЭЖИН. /CCTV/. 
БНХАУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ше Жэньхуа АНУ-ын тусгай төлөөлөгч Жон Керритэй уулзжээ.  
Хятадын төв телевизээр мэдээлснээр, уулзалт Бээжин хотын төвд байрлах таван одтой “Beijing” зочид буудалд болов. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ж.Керри ням гарагт Бээжинд хүрэлцэн ирсэн юм. БНХАУ-д хийх түүний айлчлал долоодугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Ж.Керри Хятадын талтай уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхтэй холбоотой хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох