Диана гүнжийн даашинзуудыг дуудлагаар худалдана
🕔 2016/06/11 12:35
Английн гүнж Диана Спенсер агсны хоёр даашинзыг дуудлагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг "Kerry Taylor” ордноос зохион байгуулж бөгөөд даашинз тус бүрийг 145 мянган ам.доллараар үнэлсэн бөгөөд энэ сарын 14-нд Лондонд болох юм. "Kerry Taylor” ордны удирдлагууд Уэльсийн гүнжийн даашинзыг дуудлага худалдаанд оруулахаа энэ оны эхээр албан ёсоор зарласан билээ. Эдгээр даашинз нь Диана гүнжийн амьдралын түүхэнд тод мөрөө үлдээсэн Английн хоёр дизайнерын бүтээл ажээ. Тухайлбал, номин цэнхэр өнгийн гялалзсан чимэглэлтэй даашинзыг Букингемын ордны дизайнер Кетрин Уокер урласан байна. Тэрбээр Диана гүнжийг сүүлчийн замд нь үдэхэд өмсүүлсэн хувцсыг оёсон байна. Энэхүү даашинзыг Диана гүнж 1986 онд Австри улсад айлчилахдаа өмсч байжээ. Харин шотланд хээ бүхий хоёрдахь даашинзыг Девид Эмануэль урласан аж. Энэхүү даашинзыг гүнж 1985 онд Венецид айлчилахдаа өмсчээ. Дэвид нь Диана гүнжийн хуримын даашинзыг урласан гэдгээрээ алдартай нэгэн билээ. "Kerry Taylor” ордон Диана гүнжийн хунтайж Чарльзтай сүй тавихдаа өмссөн даашинзыг 192 мянган фунт стерлингээр өнгөрсөн жил дуудлагаар худалджээ. Тус ордон өнгөрсөн хугацаанд гүнжийн хэрэглэж байсан 30 эд зүйлийг дуудлагаар худалдсан байна.
скачать dle 12.0