Шалгалтан дээр хуулсан хятад сурагчдыг 7 жил хүртэл шоронд хорино
🕔 2016/06/10 11:25
Хятад улс шалгалтан дээр хуулах, өөрийнхөө оронд өөр хүнээр шалгалт өгөх зэрэг асуудлыг таслан зогсоохын тулд маш хатуу арга хэмжээ авч эхэллээ. Хятад сурагчид хэрэв иймэрхүү үйлдэл хийгээд баригдсан бол дээд тал нь 7 жил хүртэл шоронд хорино.
Одоо Хятадад төгсөлтийн улсын шалгалтууд (гаокао) явагдаж байна. "Шалгалт өгөхөөр ирсэн сурагч бүрийг металл илрүүлэгчээр шалган, дараа нь тэдний гутлыг тусгай гэрлээр гэрэлтүүлж хянадаг. Шалгалт авч байгаа өрөө тасалгаанд wi-fi дохио унтраагчийг байрлуулдаг. Түүнчлэн тасалгаа болгонд 8 цагдаа зогсч дэг журмыг сахиулдаг гэж "Синьхуа" агентлаг мэдээллээ.
Иймээс хятад сурагчид тестийн шалгалт өгсний дараа нэг бол их, дээд сургуульд орно эсвэл шоронд хоригдоно. Зөвхөн Хятад ч ийм хатуу арга хэмжээ авдаггүй аж. Саяхан Испаний нэгэн элсэгч дээд сургуулийн шалгалтанд өөрийнхөө оронд найзаа явуулсан биш шоронд суусан билээ. скачать dle 12.0