Иракт усны хямрал нүүрлэж болзошгүй

🕔 2023/05/29 19:37

Ирак ундааны усны илүү шударга хуваарилалтад олон улсын дэмжлэг хүсэж байгаа тухай Asharq Al-Awsat хэвлэлд өгүүлжээ.
Тигр, Евфрат мөрний дээд хэсэгт Турк улс далан барьснаас үүдэн Ана нуур багасаж буй Иракт усны хямрал нүүрлэж болзошгүй байна. Энэ зун усны хангамжийн асуудал улам хурцадна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ. Усан хангамжид чухал үүрэг гүйцэтгэдэг Тигр, Евфрат мөрөнд далан босгосон Туркийн үйлдэл хууль бус, хор хөнөөлтэй гэдгийг Сири болон Иракийн зүгээс удаа дараа сануулж байсан билээ.
скачать dle 12.0

Санал болгох