Олон цаг ажиллах нь харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмдэг

🕔 2022/12/16 10:19


Хэт их ачаалалтай ажилдаг хүмүүс зүрхний шигдээс болон цус харвалтаар нас барах эрсдэл өндөр байдаг.
Судалгаанд зориулж Лондонгийн их сургуулийн коллежийн судлаачид 600,000 гаруй ажилчдын ажлын цаг болон зүрхний шигдээсний эрсдэлийг тооцсон байна. Мөн 500,000 Судалгаагаар ажлын өдрүүдэд 55-аас дээш цаг ажилладаг буюу өдөрт 11-ээс дээш цагаар ажилладаг хүмүүс долоо хоногт 35-40 цаг ажилладаг хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээс тусах эрсдэл 13%-иар, цус харвалт 33%-иар их байсан аж. 
Ажлын цаг уртассан үед зүрхний шигдээс үүсэх эрсдэл нь зөвхөн нийгэм, эдийн засгийн түвшин доогуур ажилчдад ажиглагдсан байна.  Өөрөөр хэлбэл олон цагаар ажилладаг өндөр цалинтай ажилчдын зүрхний шигдээс үүсэх эрсдэл нь бага байхад олон цагаар ажилладаг бага цалинтай хүмүүсийнх их байжээ.  
Харин нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран олон цагаар ажилладаг бүх хүмүүст цус харвах эрсдэл өндөр байв.
скачать dle 12.0

Санал болгох