Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот

🕔 2022/11/30 12:55

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Канад эсвэл Хойд Европт байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Монгол улсын Улаанбаатар хот ажээ. Улаанбаатар хотын жилийн дундаж температур -1.3-аас 0.2 хэм байдаг гэнэ. Мөн Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын есдүгээрт бичигддэг байна. Хамгийн хүйтэн хот, нийслэл нь тус тусдаа үзүүлэлт юм. 
Сонирхолтой нь Хойд Америкийн хамгийн хүйтэн хот гэгддэг Оттавагийн дундаж температур ердөө 5.5°C байжээ.
Мөн "Хөх тэнгэрийн орон гэгдэх Монгол улсад жил бүр нар 260 өдрийн турш тусдаг боловч энд тийм ч халуун биш. Өвлийн улирал урт үргэлжлэхээс гадна заримдаа -40 градус хүртэл хүйтрэх нь бий. Иймд зуны улирал буюу 6-8 сарын үед очвол хамгийн тохиромжтой" гэжээ.
скачать dle 12.0

Санал болгох