Хаягдал гялгар уутаар 45 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
🕔 2023/04/25 10:35
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгуулсан билээ.
Энэ үеэр хотын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, эдийн засаг, бизнес, дэд бүтцийн шинэ боломж бий болгох 50 төслийг танилцуулсан юм. Үүний нэг нь Гялгар уут дахин боловсруулах төсөл байлаа.
Улаанбаатарт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, эко хэрэглээг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэн чухал билээ. Тэгвэл энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг "Пластик центр" ХХК нь хаягдал гялгар уутыг дахин боловсруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тодруулбал, хаягдал гялгар уутаар жорлонгийн доторлогоо, бохирын хуванцар худаг үйлдвэрлэж байна. Гэр хороолол, амины орон сууцны жорлонд ашигладаг төмөр худаг зэвэрч мууддаг бөгөөд харин хуванцар бүтээгдэхүүн нь ашиглалтын явцад зэврэхгүй, байгальд ээлтэй шийдэл аж. Тус компани өнгөрсөн оны байдлаар нийт 2800 тонн гялгар уутыг дахин боловсруулж, 45 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
скачать dle 12.0