ТЭРБУМ МОД: Хутаг-Өндөр суманд 354,2 мянган мод тарина

🕔 2023/04/21 11:40

Булган 
/МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэн аймгийн хэмжээнд 1,9 сая мод тарина. Аймгийн Засаг дарга ойжуулалт, мод тарих ажлын төрөл, хэмжээг сум бүрээр төлөвлөн батлаад байна. Энэ жил Хутаг-Өндөр суманд 354,2, Бүрэгхангай суманд 235,0, Сэлэнгэ суманд 168,5, Рашаант суманд 164,9 мянган мод тарихаар төлөвлөсөн нь орон нутагт мод суулгах хамгийн их хэмжээ юм. 
            Хутаг-Өндөр сумынхан газар тариалангийн талбайн хамгаалалтын зурвас байгуулж 308,3, рашаан, сувилал, амралтын газар 30,8, гэр хорооллын иргэд 13,0 мянган мод тарих юм. Сумын хэрэгцээний модны ойжуулалт, газар тариалангийн аж ахуйн нэгж, рашаан сувиллын газруудын өнгөрсөн онд тариагүй модны хэмжээг энэ жилийн төлөвлөгөөнд нэмж тусгажээ. 
скачать dle 12.0

Санал болгох