Үйлдвэрийн хаягдал усны 80 хувь нь стандарт хангаагүй байна

🕔 2023/04/20 14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал уснаас дээж авч шинжлэхэд 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна.

БОАЖЯ-ны салбарын хяналтын газраас Хан-Уул дүүрэг дэхарьс шир боловсруулах 13 үйлдвэр, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хянаж шалгажээ. Энэ үеэр арьс шир боловсруулах аж ахуйн нэгжийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн хаягдал уснаас дээж авч шинжлэхэд, 10 объектын 8 дээж буюу 80 хувь ньхүрээлэн буй орчин,усны чанарариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усныстандартын шаардлага хангаагүй.Тодруулбал,стандартад заасан,зөвшөөрөх дээд хэмжээнээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.7 дахин, PH 3.9 их,жинлэгдэх бодис 2.9, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.6 дахин, хром (VI) 0.024 их хаягдал ус Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна.

Мөн үйлдвэр орчмын газрын хөрснөөс дээж авч шинжлэхэд8 дээж буюу 89 хувь ньхөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөх дээд хэмжээнээс хром 1.6-13,4 дахин их,436.9-745.1 мг/кг илэрсэн ньхөрсөнд агуулагдах бохирдуулагч бодисын хортой агууламжаасдавж, зарим хөрсөнд хром 2015.8 мг/кг илэрсэн нь стандартад заасан аюултай агууламжаас хэтэрснийг БОАЖЯ мэдээлэв.

Хяналт шалгалтынүеэр 96 зөрчил, дутагдал илрүүлэн,14 албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хянаж байгаа аж. Түүнчлэн, эдгээрсөрөг нөлөөллийг бууруулах, бохирдсон газрыг саармагжуулах, нөхөн сэргээх, оршин суугчдын эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, ХУД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийж арга хэмжээ авах тухай ХХААХҮЯ, ЭМЯ, НЗДТГ-ын холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн аж. 
скачать dle 12.0

Санал болгох