"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн мэдээллийг сонсоно
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 09.30 | “Их засаг” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | ·Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/·Байнгын хорооны тогтоолын төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/·“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох | 09.00 | “Их Эзэн Чингис хаан” |
2 | Хууль зүйн байнгын хороо | ·Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/·Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/·Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг сонсох | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
3 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | ·Ундны усны хангамж, нөөц, аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох | 13.00 | “Их Эзэн Чингис хаан” |
4 | Эдийн засгийн байнгын хороо | ·“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
5 | Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан | ·“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |