Гиннест бүртгэгдсэн өвөрмөц амжилтуудаас: Аварга сараана, асар урт хамар

🕔 2022/11/25 08:43
Гиннесийн дээд амжилтын ном тун сонирхолтой бүтээл. Эндээс дэлхийн хамгийн сонин, содон, хачирхалтай бүрийг олж болохоор. Өдгөө 47000 дээд амжилтыг бүртгэсэн энэ номны зарим сонин содон дээд амжилтыг сонирхуулж байна.
 
1. Хоолны блогчид Ник ДиДжованни, Линн Дэвис нар дэлхийн хамгийн том иштэй  бялуу бүтээжээ
Энэ бялууны жин 44 килограмм.
2. Энэ аварга том баримлыг Ultraman Zero тоглолтод зориулж босгожээ.
Энэ баримал 3,8 тонн жинтэй. Харин өндөр нь дөрвөн давхар барилгатай дүйхүйц аж.
 
3. Байнга Диснейленд ордгийнхоо ачаар Гиннесийн номонд бүртгэгдсэн эр
 
АНУ-ын Калифорнийн оршин суугч 50 настай Жефф Райц Диснейленд үзэхийн тулд амьдралынхаа найман жил, гурван сар, 13 өдрийг зарцуулснаараа дээд амжилтын номонд бүртгэгджээ. 
4. Аварга том бадамлянхуа
Victoria boliviana нэрт энэ цэцэг 3,2 метр урттай аж. 
 
5. Хамгийн өндөр үхэр
 
Түүнийг Блосом гэж дууддаг. Энэ үхэр дэлхийн хамгийн өндөр үхэр, түүний өндөр 1,9 метр аж.
 
6. Урт хамартан
Туркийн иргэн Мехмет Озюрек дэлхийн хамгийн урт хамартай хүн гэж Гиннесийн номонд бичигджээ. Түүний хамрын урт 8,8 сантиметр.
 
7. Хамгийн өндөр илжиг
Дэлхийн хамгийн өндөр үхрийг Блосом гэдэг бол хамгийн өндөр илжгийг Ромулус гэдэг. Түүний өндөр 172сантиметр. ов
 
8. Дэлхийн хамгийн том пицца
Пицца Хат компани дэлхийн хамгийн том пиццаг хийж, Гиннесийн дээд амжилтад бүртгэгдэж байжээ. Нийт 1300 квадрат метр талбай бүхий пиццаг хийхийн тулд тогооч нар гурван өдөр ажилласан байна. Энэ пиццанд зургаан тонн гурил, хоёр тонн гаруй улаан лоолийн сүмс, дөрвөн тонн бяслаг, 630 496 зүсэм пеперони оржээ.
 
9. Жинхэнэ Рапунзел
АНУ-ын иргэн Аша Мандела дэлхийн хамгийн урт үстэй хүн. Түүний үс 33,5 метрийн урттай аж. Тэрбээр 40 гаруй жил үсээ ургуулж байгаа гэнэ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548794
скачать dle 12.0

Санал болгох