Аялагчдаас хамгийн сайхан цэцэгстэй гэх үнэлгээ авсан таван газар

🕔 2023/03/31 12:29

Энэ цаг үед дэлхийн олон оронд хавар эсвэл зун болж байгаа бөгөөд бидний төсөөлж чадах хамгийн сэтгэл хөдөлгөм газруудын нэг бол үзэсгэлэнтэй цэцэгсийн талбай юм. Байгалийн бүхий л юмс өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгөөр ялгаатай хэдий ч тэдгээрийн хослолууд нь хүний сэтгэлийг баясгаж, нүд булаадаг.
“Өнгө нь хүний сэтгэл, санааны байдалд ихээхэн нөлөө үзүүлж тав тухыг мэдрүүлэх, сэтгэлийн хөөрөл үүсгэх хэдий ч сөрөг муу мэдрэмж, үйлдлийг үүсгэх чадалтай” хэмээн Францын эрдэмтэн Ж.Вьено (1893-1969) хэлжээ. Тэгвэл байгалийн олон өнгө нь хүний нүд, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн сэтгэл санааг тайвшруулж баяр баясгалан, тайван дулаан уур амьсгалыг бий болгон, стресс, ядаргаа тайлах, өөдрөг мэдрэмжийг бий болгох зэрэгт нөлөөлдөг аж.
Жишээ нь, байгалийн ногоон өнгө нь хүний харааны эрхтэнд хамгийн их дасал болсон, амар тайван байдлыг үүсгэх замаар төв мэдрэлийн системийг тэнцвэржүүлэх бол тэнгэрийн хөх өнгө нь шинэлэг санаа, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг гэнэ. Тэгвэл шар өнгийн цэцэгсийг хараад инээмсэглэхгүй байхын аргагүй. Баяр баясгалан, эелдэг байдал, аз жаргал, нөхөрлөл гэсэн утгатай. Харин энгийн атлаа үзэсгэлэнтэй, цагаан цэцэг нь цэвэр ариун, даруу байдал, гэнэн цайлган байдлын утгыг агуулдаг байна.
Ингээд аялагчдын санал болгож буй цэцэрлэгт хүрээлэн, цэцэгсийн талбайг танилцуулъя. 
Нидерландын Болленстрик
Дэлхийн хамгийн алдартай үзэсгэлэнт байгалийн төрхийг агуулсан газрын нэг бол Голландын хөдөө нутаг бөгөөд кино, хуримын зурагт онцгойлон харагдана. Энэ нь хаврын улиралд солонгын далай болж хувирдаг бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээр талбайд хамгийн тод харагддаг нь алтанзул цэцгийн булцуу аж.
Байгаль, цэцэг сонирхогчид жил бүр 7 сая гаруй булцуу цэцэглэдэг гэнэ. Тодруулбал, Албан ёсны вэбсайтад мэдээлснээр Кеукенхофын цэцэрлэгт хүрээлэн нь 32 га (79 акр) талбайг хамардаг. Энэ нь Өмнөд Голланд мужид байрладаг Болленстрик бүсэд бий аж. 2019 онд Кеукенхофт 1.5 сая хүн зочилсон нь өдөрт 26000 зочинтой тэнцжээ. Аялах хамгийн тохиромжтой үе нь  дөрөвдүгээр сарын дундаас тавдугаар сарын эхэн хүртэл.
 
Япон дахь Ашикага цэцгийн цэцэрлэгт хүрээлэн
Алдарт Сакура (интоорын цэцэг)-ийн улирлаас гадна долоо хоногийн дараа өөр нэг алдартай орон нутгийн цэцэг цэцэглэдэг гэдгийг та мэдэх үү? Энэхүү цэцэг нь урт наслалт, хайр дурлалын бэлгэдэл гэж үздэг бөгөөд Японы соёлын ач холбогдлын гүн гүнзгий утгатай аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг кино зураг авахаас эхлээд эртний шүлэг тэр ч байтугай Кабуки театруудад дүрслэгдсэн байдаг. Мөн тус газрыг АНУ-ын CNN "дэлхийн мөрөөдлийн аялал жуулчлалын газар”-аар сонгожээ.
Эл хүрээлэн цэцэг үзэх улирлын үеэр (нутгийн нэрээр Ханами гэгддэг) дотоодын болон олон улсын жуулчдын сонирхдог хамгийн алдартай газруудын нэг юм. Жилд нэг сая гаруй жуулчин хүлээн авдаг Ашикага цэцгийн цэцэрлэгт хүрээлэнд олон зуун вистериа мод байдаг. Хамгийн эртнийх нь 150 гаруй жилийн настай. Мөрөөдлийн, үлгэрийн мэт байгаль, цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, мөчрөөс нь унжсан нил ягаан өнгийн дэлбээнүүдийг харснаар мартагдашгүй өдрийн аялал хийх боломжийг олгодог гэнэ. Аялах хамгийн тохиромжтой цаг нь дөрөвдүгээр сарын дундаас тавдугаар сарын дунд хүртэл.
 
Франц дахь Прованс
Зураач Моне, Ван Гог нарын алдартай бүтээлүүдэд дүрслэгдсэн энэхүү үзэсгэлэнт цэцэг нь Францын өмнөд хэсэг Прованс хотод байдаг. Нарны алтан туяан дор гэрэлтэх лаванда цэцэг зургадугаар сарын дунд үеэс эхлэн цэцэглэж эхэлдэг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 24 сая гаруй жуулчдыг татдаг гэнэ.
Нил ягаан, нил ягаан өнгийн лаванда цэцгийн талбайн өвөрмөц үзэмж нь Гордес хэмээх гайхалтай уулын тосгоны ойролцоо байрладаг. Сүм хийдийг 1148 онд Цистерцийн лам нар байгуулжээ.Тус хийдийн дэлгүүрт лаванда цэцгийн эфирийн тос, зөгийн бал, оливын тос, саван зэрэг лам нарын хийсэн төрөл бүрийн эд зүйлсийг худалддаг байна. Аялах хамгийн тохиромжтой үе нь зургадугаар сарын дунд үеэс долдугаар сар хүртэл юм байна.
 
АНУ-ын Техас дахь “Bluebonnet Trail”
“Bluebonnet” эь Техас мужийн төрийн цэцэг гэнэ. Энэ цэцгийг хавар Техасын төв хэсэгт байрлах талбайд харж болох юм байна. Цэцгийн иш нь гялалзсан тод цэнхэр өнгийн, вандуй хэлбэртэй, цагаан үзүүртэй.
Техас хотод “Ennis Bluebonnet Trails” фестивалийг зохион байгуулдаг тул тус үеэр хотын төвийг зорих боломжтой. Аялах хамгийн тохиромжтой үе нь дөрөвдүгээр сараас тавдугаар сарын сүүл хүртэл.
 
Тайландын наранцэцэг
Зүүн өмнөд Азид орших Тайланд нь аялал жуулчлалын алдартай.
11-р сараас эхлэн Дой Мэй У-Хо дахь Тайландын толгод нь алт шиг төгсгөлгүй цэцэгс дэлгэрнэ. Мексикийн наранцэцэгийг Христийн шашны номлогчид нутагшуулсан нь хүмүүсийн анхаарлыг татсаар иржээ. Тайландын Буа Тонг талбай нь ойролцоогоор 16 километр квадрат талбайтай бөгөөд хурдны замаар явах юм бол Хун Юам мужаас 25 километрийн зайд байдаг аж.
Мексикийн зэрлэг наранцэцэг нь ихэвчлэн шараас улбар шар өнгөтэй бөгөөд ердийн наранцэцэгээс жижиг, зөвхөн өвлийн улиралд цэцэглэдэг гэнэ. Аялах хамгийн тохиромжтой цаг нь арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл юм байна
скачать dle 12.0

Санал болгох