Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь Налайхын уугуул иргэд учир Тэрэлжид газар олгожээ

🕔 2023/03/16 15:37

Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариулт өглөө.

Тэрээр "Горхи - Тэрэлж дээр газар олгогдсон 48 иргэн буюу уугуул иргэдэд бид газар олголт хийсэн. Энэ 48 иргэн дотор Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан гэсэн хоёр иргэн орсон юм байна. Үүнтэй холбоотой материалуудыг өчигдөр татаж авч үзлээ.
2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-466 тоот тушаалаар Горхи - Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээг олгож эхэлсэн юм билээ.
Бид тусгай хамгаалалттай газрууд дээр уугуул иргэдтэй холбоотой, тухайн газар оронд төрж өссөн иргэдтэй холбоотойгоор газар олголтуудыг өнгөрсөн цаг хугацаанд хийсэн. Зарим нь “газар олгохгүй бол амиа хорлоно” гэж суулт зарлаж байсан тохиолдлууд хүртэл байгаа.
 
 

Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан

Богдхаан уулын дархан цаазат газар болон Горхи, Тэрэлж болон бусад хамгаалалтын газрын захиргаанууд байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль бий болж хэрэгжиж эхлэхээс өмнө тухайн газар нутагт өөрсдөө суурьшин амьдарч байсан иргэдийн асуудлыг л хөндөж байгаа гэсэн үг.
Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нартай холбоо бүхий мэдээлэл нь Улсын Иргэний бүртгэлийн ерөнхий газраас та бүхэн авч болох байх. Одоогоор бидэнд байгаа мэдээллээр Налайхын уугуул иргэд, Горхи, Тэрэлжид эцэг, эхээсээ авхуулаад амьдарч байсан гэдэг мэдээлэл байна” гэв.
скачать dle 12.0

Санал болгох